Thursday, July 14, 2016

салхи

салхи бол байгалийн давагдашгүй бас сонирхолтой зүй тогтолтой нэгэн зүйл билээ.
Байгаль  дээр чинук, сарма, бриз,тогтмол гэх мэт олон зүйлийн салхи тааралдана.
чинук салхи бол байцат уулын баруун бэлээс доош уруудан салхилдаг салхи юм.
сарма салхи бол байгйль нуурын зүг салхилах нутгийн иргэдийн нэрлэсэн салхи юм.
Бриз салхи нь нуур болон далайн эрэг дээр үзэгдэх салхи юм. өдрийн цагаар далайн эргээс эрэг рүү шөнийн цагаар эргээс далай руу салхилна.
зуны улиралд далайгаас эрэг өвлийн улиралд эргээс далай руу салхилна.
тогтмол салхи хойд өмнөд өргөргийн 30 градусаас хойш урагш болон  экваторлуу салхилна.
их даралтийн бүсээс бага даралтийн бүс рүү салхилдаг учир х.ө ө.ө  д салхи үүснэ. энд томоохон цөлүүд чбас үүснэ.

номхон далай

номхон далай Номхон далай нь Дэлхийн хамгийн том далай юм. Уг далайн нэрийг Португалийн далайчин, судлаач Фердинанд Магеллан өгсөн байна. Номхон далай нь хойд талаараа Умард мөсөн далай, өмнөд талаараа Антарктид, баруун талаараа Ази, Австрали, зүүн талаараа Америк тивээр хүрээлэгдэнэ. 169.2 сая хавтгай дөрвөлжин км буюу Дэлхийн усан гадаргуугийн 46%, нийт гадаргуугийн 32%-ийг эзлэнэ. Экваторийн дагуу Хойд Номхон далай, Урд Номхон далай гэж хуваагдана. Марианы хонхор хамгийн гүн цэг нь бөгөөд 10,911 метр болно
Номхон далай заримдаа Номхон дөлгөөн далайг дундад зууны үед америк тивийг испаничууд колоничлож байх үеийн эхэнд Испаний зоригт далайчин Бильбао анх нээж түүний давстай гашуун усыг амссан гэж үздэг.
Номхон далай нь Дэлхийн нийт гадаргуугийн 1/3-ийг буюу 179.7 сая кв.км талбай эзлэнэ. Энэ нь Дэлхийн бүх хуурай газраас илүү гардаг байна. Хойноос урагш 15,500 км, баруунаас зүүн тийш 19,800 км өргөн болно. Хамгийн гүн цэг нь Марианы хотгор, 10,911 м гүн. Далайн дундаж гүн 4,280 метр байдаг байна
Номхон далайд нийтдээ 25,000 аралтай. Энэ нь Дэлхийн бусад бүх далайн арлуудаас тооны хувьд илүү гарна. Уг арлуудын ихэнх нь экватороос өмнө зүгт байрлана.
Номхон далайн хэмжээ хавтангийн хөдөлгөөнөөс хамааран жилд 2-3 см-ээр буюу ойролцоогоор 0.5 км.кв-р багасаж байгаа ба Атлантын далайн хэмжээ эсрэгээр нэмэгдэr байгаа юм,
  өргөргийн дагуу өөрчлөгдөх бөгөөд экватор орчимд 25-30 °C, Хойд, болон Өмнөд мөсөн далай орчимд зарим хэсэгтээ хөлдүү байна. Давсжилт нь мөн өргөргийн дагуу өөрчлөгдөнө. Экватор орчимын ус нь дунд өргөргийн усыг бодвол бага давсжилттай байна. Учир нь экватор орчимд их хэмжээний хур тунадас унадаг байна. Туйл орчимд давсжилт мөн бага байдаг нь ууршилт бага явагддагтай холбоотой. Номхон далайн ус нь Атлантын далайгаас илүү дулаан байна.
Бөмбөрцгийн хойд хагаст Номхон далайн урсгал цагийн зүүний дагуу, урд хагаст цагийн зүүний эсрэг байна.